"The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" Моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас ирэх сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус фестивальд Монгол Улсаас гадна Герман, Латви, Молдова, Швед, Украйн болон Киргиз улсууд оролцох ажээ. Уригдсан жүжигчид нь олон улсын наадмуудаас шагнал авч байсан шилдэг уран бүтээлчид юм байна. Эдгээр жүжигчдээс гадна өөрийн оронд Моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продюссорууд ирж оролцох аж.
Энэ наадам нь Монголын драмын урлаг, Монголын Моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буйжүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлдэж өгч байгаагаараа илүү онцлогтой юм байна.
Тэгвэл өнөөдөр "The Parade of Winners" фестивальд оролцох эрхийг авах үндэсний нэг жүжигчнийг шалгаруулах уралдааны шалгаруулалтыг СУИС-ийн “Оюутан театр”-т зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү Моно жүжгийн улсын анхдугаар уралдаанд түрүүлсэн жүжигчний тоглолтоор "The Parade of Winners" фестивалийн хаалтыг хийх бөгөөд уг түрүүлсэн жүжигчнийг 2016-онд болох олон улсын фестивальд зуучлах юм байна.