Таван жилийн туршид царайлаг хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн найз бүсгүйгээр тодорч байсан загвар өмсөгч Ирина Шэйк энэ хавар Холливудын жүжигчин Брэдли Күүпертэй дотноссон билээ.
Күүпер энэ бүх яриаг эрс үгүйсгэж, сэтгүүлчдийг шүүхэд өгч байсан юм. Тэгвэл жүжигчин эр, загвар өмсөгч бүсгүй нар саяхан Италид хамт амарчээ.
Наранд шарлагын газар дээр папарацци нарын авсан гэрэл зургууд тэднийг янаг амрагийн холбоотой гэдгийг батлав. Мөн хэд хоногийн өмнө хэвлэлүүд Күүпер найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан бөгөөд цаадахь нь зөвшөөрсөн гэж мэдээлэв.
Шэйк одоо хуримандаа бэлтгэж байгаа аж. Түүнээс гадна хосууд ойрын үед Нью-Йорк хотод байшин худалдаж авахаар төлөвлөжээ.