09.04

Льюис Хэмилтон Рианнатай дотносоогүй

Дуучин Рианна, “Формула-1” уралдааны нисгэгч Льюис Хэмилтон нар дотноссон гэх яриа гараад сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэд хамтдаа Барбадосст болсон нэгэн наадам дээр харагдсан бол дараа нь Нью-Йоркийн нэгэн зоогийн газар цугтаа зоог барьсан билээ. 

Мөн тамирчин залуугийн дарвуулт завин дээр хамтдаа амарцгаасан. Одоогоор тэд үүнийг ямар нэгэн байдлаар тайлбарлаагүй байна. Тэгвэл өчигдөр Льюис тэд ямар харилцаатай вэ гэдгийг өгүүлжээ. 

“Би Рианнаг аль дээрээс мэднэ. Бид хоёр сайн найзууд. Цагийг цугтаа өнгөрүүлдэг. Бид зүгээр л сайн найзууд юм шүү” хэмээн Льюис мэдэгдэв.