09.04

АН-аас сайдад нэр дэвшигчид тодорлоо

Удтал хүлээлт үүсгээд байсан АН-аас сайдад нэр дэвшигчид ийнхүү тодорчээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хүрээнд намаасаа сайдад нэр дэвших хүмүүсээ тодруулжээ.
 
АН-аас УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, гишүүн Б.Болорыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулийг хугацаанд сайдуудын нэрсийг Их хуралд өргөн барих боломжтой болж байгаа юм.
 
Өнөөдөр өглөө эвслийн бүлэг Шадар сайдад З.Баянсэлэнгэ, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатар, Байгаль орчинд Н.Батцэрэг нарыг нэр дэвшүүлэхээр болж Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа сурагтай. З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар хоёрын нэг нь Шадар сайд болох нь тодорхой байна. Мэдээлэл зөрүүтэй байгаа ч энэ хоёрын нэг нь гарцаагүй Шадар сайд болох төлөвтэй.