09.07

Гадаад харилцааны ажил эрхэлдэг матруудын ажил бүтэмжтэй сайн байна.

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр өөрийн хүч чадал, боломж бололцоог хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Юм бүхэн өөр өөрийн гэсэн зүй тогтол, замтай байдгийг сана. Хийж дадсан хуучин ажлаа үргэлжлүүлж, хий хоосон зүйл мөрөөдөхгүйг хичээ. Бүтэхгүй зүйл бүү ярь. Өнөөдөр таны санаанаас урган гарсан төлөвлөгөөнүүд бүгд бодит бус байх бололтой. Үүнд гаргасан сэтгэл зүйн асар их хүчин чармайлт таныг хямраахад хүргэнэ.

Үхэр - (4/20-5/20)
Хууран мэхлэлт, өвчин, гомдол тунирхалтай холбоотой таагүй өдөр. Ерөнхийдөө бүхий л үйл ажиллагаанд сөрөг хандлагатай байна. Эмэгтэй үхрүүд эрүүл мэнддээ анхаар. Түүнчлэн ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Амжилтад хүрэх, сайшаал магтаал сонсох гэсэн хүсэл тэмүүлэл болон хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдал таны уур уцаарыг хүргэж, улмаар ямар ч хяналтгүйгээр үүнийгээ гаргахад хүргэж болзошгүй байна. Эрэгтэй үхрүүд бүхэл өдөржингөө ажил болон хувийн асуудлаа шийдэх гээд толгой өндийх завгүй өнжинө. Тэд асуудлыг нэгэн дор шийдэх гэж хичээх бололтой. Тиймээс өнөөдрийн таагүй хандлага сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тавгүйтүүлж магадгүй байна.

Ихэр - (5/21-6/21)
Ихрийн ордныхон янз бүрийн салбарт тогтвортой амжилт олж шинэ холбоотон найз нөхөдтэй болно. Эрт босож шөнө унтаж амжилтад хүрнэ. Болзошгүй саад бэрхшээлээс болж төлөвлөсөн амралт намрын cүүл хүртэл хойшлогдох  бололтой. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч шийдвэр гаргасан танд гэнэтийнх байх болно. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаагаа эргэж харахыг сануулж байна. Иймд шинэ хүрээлэнд ажил хэргийн хамтрагч хайх нь төдийлөн үр дүнтэй бус.


Мэлхий - (6/22-7/22)
Өглөөнөөс эхлэн олон амлалт өгөх, найз нөхөд хамаатан садантайгаа утсаар их ярих өдөр. Өр зээл нэхэгдэнэ. Хэрвээ өнөөдөр ажлын шаардлагаар томилолтоор явахаар бол татгалзах хэрэгтэй. Осол эсвэл томоохон санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Ажилд үүсэх дэвшил хөгжил нь туулж болзошгүй саадтай тулгарч магадгүй учир та таньж мэдэхгүй зүйлийн эсрэг нүүр тулан тодорхой хэмжээний гарз хохирол амсана. Яаралтай шийдэх ажлуудаа цэгцэл. Энэ орой гэр бүлийнхнээ тансаг сайхан ээлжит хоолоороо баярлуул.

Арслан - (7/23-8/22)
Үдээс өмнө идэвхтэй ажиллаж таны ажил хэрэг зогсонги байдалд орсны бодит шалтгааныг олж мэднэ. Ямар ч ажилд өсөлт, уналт байдаг тул бүү санаа зов. Эдгээр өсөлт, уналтыг өөртөө болон ажил хэрэгтээ хамгийн ашигтайгаар даван туул. Гэхдээ зорилгоо умарталгүйгээр өөрийн хувь заяандаа талархах хэрэгтэй.

Охин - (8/23-9/22)
Шинэ ажил хэргийг эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр энэ ордны эрчүүдэд авьяас билгээрээ од мэт гялалзаж, өөрт байгаа бүх чадвараа гаргах боломж бий болно. Хамтрагчтайгаа харилцах, идэвхтэй амрах, зугаа цэнгэлд таатай. Сайхан сэтгэл, бусдыг уучлах чадвар хэрүүл маргаан үүсгэхгүй. Гүн ухаан, шашин, ид шид сонирхох бололтой. Амьд төсөөлөл эсвэл найз нөхөдтэйгөө харьцах нь гэнэтийн үр дүнд хүргэнэ. Айлд зочлох, зочин угтахад таатай байх болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Ихэнх нь азтай байж сайхан сэтгэгдэл төрүүлж бусдад таалагдана. Албан тушаал ахихад тань таны ивээн тэтгэгчид дэмжинэ. Арвич хямгач бай. Өнөөдөр таныг олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Эцэст нь та эргэн сайтар харах хэрэгтэй. Тайван, хөгжилтэй бай. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ.

Хилэнц - (10/23-11/21)
Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, шүүхэд хандах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг тааламжтай байна. Өнөөдөр та тендерт өрсөлдвөл ялах магадлал байгаа бөгөөд түүнийг хэн нэгний тусламжтай хийгээрэй. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Одоо үндсээр нь өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн зүйлд авьяастай гэж бодож байгаа бол тэрийгээ өнөөдөр бүү гаргаарай. Ажлын дараа гэр лүүгээ яарах хэрэгтэй бөгөөд ганцаараа гадуур зугаалахыг тэвч.

Нум - (11/22-12/21)
Боловсролын салбарт ажиллагсдад туйлын таатай өдөр. Танин мэдэхүйн аялал хийвэл үр ашигтай. Өдөр тутмын асуудлуудаас холдож ном уншиж, кино үзэж, салхинд гараарай. Энэ нь танд үйлдвэрлэлийн асуудлаа шийдэх өвөрмөц санаа олгоно. Таны гэр бүлийн бат бэх харилцааг шалгах сорилт таарна. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаанд танаас хүлээцтэй анхаарал болгоомжтой байхыг шаардаж байна. Эс тэгвээс зөрчилдөөн салахгүй бололтой.

Матар - (12/22-1/19)
Идэвхгүй өдөр. Найдвартай зөв үйл ажиллагаагаар дэмжигдсэн зөн билгээрээ ажиллах өдөр. Хэрвээ та уран бүтээлийн ажил эрхэлбэл аажмаар сэтгэлийн хөдөлгөөнөө дарж тайван байх болно. Хүүхдүүдээ ажилдаа татан оролцуулбал тэд хамтран ажиллахдаа баяртай байх болно. Шашин эсвэл боловсрол соёлын байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа зохиогдож магадгүй. Гадаад харилцааны ажил эрхэлдэг матруудын ажил бүтэмжтэй сайн байна.

Бумба - (1/20-2/18)
Гэр бүлийн бүх хүмүүс бие биесээ хайрлан хүндлэх болно. Хумхын ордонд төрсөн хүүхэд эцэг эхийнхээ итгэл найдварыг даахыг хичээнэ. Өөрийн сонирхлоо гэр бүлийн явцуу хүрээнд бүү түгж. Одоо та амьдралын олон салбарт нэгэн зэрэг амжилтад хүрэх чадвартай байна. Ганц бие хумхууд болзоонд явах болно. Од гариг ёс журмыг хатуу баримталж, хуурмаг сүсэг бишрэлт бүү авт. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байх нь матрын ордны эрчүүдийн хувийн амьдралд таагүй зүйлс авчирна. Хоёроос дээш зүүдлэгдсэн зүүд биелнэ.

Загас - (2/19-3/20)
Өнгөрсөн сайн өдрийн үргэлжлэл. Өнөөдөр од гараг таатай байгаа болохоор хувийн амьдралд тань таатай зүйлс тохион үүнийг ашиглах хэрэгтэй. Хуучны түншүүд эргэн ирнэ. Бага насны болон нэг ангийн андуудтайгаа уулзана. Хуучны харилцаагаа сэргээ. Тэд таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ харилцаа бүрийн цаана ашиг хонжоо байх ёстой юм шиг бодох хэрэггүй.