Нийслэлийн өмчийн харилцааны газар ирэх сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлөхөөр болжээ. Өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл, шаардлага өгч байсан ч татан буулгаагүй, цоожлоод явдаг, эзэн нь тодорхойгүй ТҮЦ одоогоор нийслэлд цөөнгүй байгаа гэнэ. Мөн явган хүн авто замын зорчих хэсэгт байршуулсан зэрэг журам зөрчсөн байршил дээрх ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж газар чөлөөлөхөөр болсон байна.