03.12

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан буулгана

Нийслэлийн өмчийн харилцааны газар ирэх сарын 15-наас эхлэн  зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг  албадан нүүлгэж, газар чөлөөлөхөөр болжээ.  Өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл, шаардлага өгч байсан ч татан буулгаагүй, цоожлоод явдаг, эзэн нь тодорхойгүй ТҮЦ  одоогоор нийслэлд цөөнгүй байгаа гэнэ. Мөн явган хүн авто замын зорчих хэсэгт байршуулсан зэрэг журам зөрчсөн байршил дээрх ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж газар чөлөөлөхөөр болсон байна.