09.07

БНСУ-д дахин хөлөг онгоц живлээ

БНСУ-ын өмнөд эрэг орчимд загас агнуурын хөлөг онгоц живжээ. Завин дээр хэдэн хүн явсныг яг таг тогтоож амжаагүй байгаа бөгөөд найман хүн нас барсан нь тодорхой болсон бол 10 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ.

Эргийн хамгаалалтын албаны эх сурвалжийн мэдээлснээр, живсэн хөлөг онгоцтой энэ сарын 5-ны өдөр холбоо тасарсан гэнэ. Онгоц холбоо тасармагц эрэн хайх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, удалгүй Чужа хэмээх арлын ойролцоогоос олжээ.

Арлын эрэг дээрээс 11 хүн байгааг илрүүлэхэд найм нь нас барсан, гурав нь амьд байсан байна. Амьд үлдсэн гурван хүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Өнгөрсөн жил болсон Севоль хөлгийн ослоос болж, хөлөг онгоц живсэн гэсэн мэдээллийг ард иргэд ихэд эмзгээр хүлээж авдаг болоод буй юм. Тиймээс Ерөнхийлөгч Пак Гын Хе өөрөө мэдэгдэл хийж, сураггүй алга бологсдыг олоход бүх л хүч чармайлтаа тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэгджээ.