09.07

Бариач нэрээр залилан хийж байжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө бариач хэмээн бусдад танилцуулж, мөнгө залилж явсан 56 настай Г.Нэргүй гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Иргэдийн мэдээлэл өгсөн гомдлыг дагуу түүнийг эрэн сурвалжилж байж олсон гэнэ.

Сэжигтэн этгээдийн хувьд “Хүнд мөнгөний өртэй болчихоод, хүмүүст бариач гэж худлаа хэлэн мөнгө авсан нь үнэн” гэж мэдүүлжээ. Тиймээс эл этгээдэд залилуулсан иргэд байвал Баянгол дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг дээрх газраас мэдээлж байна.