09.07

“Аз молл”-ын гүйцэтгэх захирал эх орноо төлөөлөн миссийн тэмцээнд оролцохоор болжээ

“Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал бүсгүй эх орноо төлөөлөн "Miss  Canada Globe" тэмцээнд оролцохоор болжээ. Түүний хувьд "Miss world mongolia-2015" тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд Б.Төгс-Амгалан гэх даруухан бүсгүй аж. Б.Төгс-Амгалангийн хувьд Монголд болсон шалгаруулалтанд тэнцэж дэлхийн олон орны гоо бүсгүйчдтэй хөл нийлүүлэн өрсөлдөхөөр Канадын Торонто хотыг зорьсон аж. Тэрбээр “Азтай хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч бөгөөд хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцдог нэгэн гэнэ. Гэсэн хэдий ч хийсэн ажлаа бусдад зарлаад байдаггүй даруулагатай энэ бүсгүй мэдлэг боловсрол, хүмүүнлэг энэрэнгүй байхыг хослуулах гэж хичээдэг хөдөлмөрч нэгэн гэдгээ үйлдэл бүрээсээ харуулж байна.