БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр Korea Gas Safety Корпорацийн хэрэгжүүлэх “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн нээлт 2015 оны 09 дүгээр сарын 08-ны 10:00 цагт Эрчим хүчний яаманд болно. Энэ үеэр төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн ерөнхий захирал Жан Сик Пак нар гарын үсэг зурна.