09.08

Туялзуур сэлэмний Азийн аварга эхэллээ

“Улаанбаатар 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх юм. Азийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчин оролцож байна. Монгол Улсын хувьд анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний гурван төрөл болох epee, foil, saber төрөлд 15 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм. Тэмцээн эрэгтэйчүүдийн “saber” буюу илд сэлэмний төрөл, эмэгтэйчүүдийн “foil” буюу хөнгөн сэлэмний төрлөөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 35 тамирчин, эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд 32 тамирчин өрсөлдөж байна.