Жүжигчин Б.Хулан солонгос хатны дүрд хувирснаа сонирхуулсан байна. Тодруулбал, тэрбээр саяхан БНСУ-д аялж, амраад ирсэн. Ингэж аялж явахдаа Солонгосын үндэсний хувцас болох ханбүг өмсөж, хэсэгхэн зуур хатны дүр бүтээгээд амжсан гэнэ. БНСУ-ын хувьд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд өөрийн түүх, дурсгал, хоол хүнс, үндэсний хувцас, зан заншлаараа олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ утгаараа тус улсад жуулчдад зориулсан Солонгосын үндэсний хувцаснуудтай, гэрэл зургийн газрууд бий болсон байна. Жүжигчин бүсгүй ч тус гэрэл зургийн газарт хатан хувцастай гэрэл зураг татуулсан бөгөөд солонгос үндэсний хувцас түүнд ихэд таалагдсан гэнэ.

Н.АЗ