Жил бүрийн есдүгээр сарын 10-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар хамтран өчигдөр хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.
Хан-Уул дүүргийн тухайд энэ жил өөрөө хэлмэгдсэн болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар нийт 213 хүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөө жил ч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Энэ талаар УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Л.Цог өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр МАХН-аас мөн мэдээлэл хийхээр болсон аж.