03.13

Зам тээврийн ослоор хүний аминд хүрсэн этгээд ял сонслоо

Д.Энхтүвшин нь 2014 оны 10 дугаар сарын 19-ний  өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт “Hyundai sonata 3”  маркийн 88-20 ДОА улын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар бүлгийн 2.1-а, мөн дүрмийн  есдүгээр бүлгийн 9.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. Ослын улмаас О.Сүлд, О.Анар, Э.Хосбаяр нар нас барж, хохирогч Д.Энх-Ариуны биед хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэлд тус аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 30 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Д.Энхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д  заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан.

Мөн У.Гантөмөр нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг дэвсгэр Дан байрны 5-1 тоотод иргэн Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж архины шилээр толгойн тус газарт цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр 33 тоот шийтгэх тогтоол гаргаж, У.Гантөмөрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.
Г.Галт нь 2013 оны  долоодугаар сарын 10-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын  нэгдүгээр баг, Цагаан дэрсний 2-13 тоот хашааны зүүн талд хувийн сэдэлтээр иргэн Д-г зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 961 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнээр анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 23 тоот шийтгэх тогтоол гаргаж, Г.Галтад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан 3 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.   

П.ТУУЛ