09.10

Серена Уильямс загалмайлсан эх болно

Теннисчин Серена Уильямс реалити шоуны од Ким Кардашианы хүүгийн загалмайлсан эхээр сонгогдсон гэнэ. Энэ талаар теннисчин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Серена, Кардашиан нар хамтдаа цай уусан нь папарациудын дуранд өртсөн бөгөөд энэ үеэрээ шинэ хүүхдийн талаар ярилцсан байх хэмээн гадны хэвлэлүүд бичжээ. Кардашиан ирэх 11 дүгээр сард төрөх аж. Түүний хувьд өнгөрсөн долоодугаар сард шинэ хүнийхээ хүйсийг зарлаж, хүүтэй болох гэж байгаагаа дуулгасан юм.