“Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү Ц бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 7-ны орой гарч байсан. Тодруулбал, Бага тэнгэрийн аманд тав, зургаан залуучуудтай наймаа хийх гэсэн боловч тохиролцолгүй улмаар хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.
Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн гэх Ч, Б нарын зургаан залууг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Б-д цаазын ял оноосон байна. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан учир хурлыг хаалттай явуулсан аж.c