09.10

Селена Гомес нүцгэлэв

Америкийн нэрт дуучин, жүжигчин Селена Гомес Revival гэдэг нэртэй шинэ цомгоо ирэх сарын 09-ний өдөр гаргахаар төлөвлөжээ. Үүний урьтал болгож 23 настай од бүсгүй илэн далангуй байдалтай гэрэл зургаа авахуулжээ.

Селена шүтэн бишрэгчдээ гайхшруулахаар шийдэж, бүрэн нүцгэлсэн гэрэл зургаа толилуулсан байна. Энэ л зураг Селенагийн гаргах хоёр дахь цомгийн хавтсыг чимэглэх юм. Өөрийн анхны бие даасан Stars Dance цомгийг тэрбээр 2013 онд гаргасан аж.