09.10

Цацрагийн бохирдолтой машиныг цэвэрлэжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортолж, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Энэ үеэр илрүүлсэн цацрагийн бохирдолтой автомашины цацрагийн бохирдлыг Монгол улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах ажлыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны алба, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж, цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.