09.11

Сэлфиний төлөө ажлаа хаяв

Энэтхэгийн Хайдарабад хотын оршин суугч тодорхой хугацаанд их хэмжээний сэлфи зураг дарж сурахын тулд ажлаасаа халагджээ.

Бхану Пракаш гэдэг эр Америкийн хөлбөмбөгийн тамирчин Патрик Петерсоны тогтоосон цагт 1449 сэлфи зураг дарсан дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийдсэн байна. Бхану энэ сарын 18-нд нэг цагт 1800 сэлфи зураг дарахаар бэлтгэж байгаа аж. Тэр өдөр мань эр дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоох оролдлогоо хийх юм.

Өдгөө Пракаш цагт 1700 сэлфи хийж сурчээ. Тэрбээр гараа маш идэвхтэй дасгалжуулж байгаагийн дээр сэлфиний таягийг удаан хугацаанд барих дасгалыг хийж байгаа гэнэ.