09.11

МҮЭ цалин нэмэхийг шаардаж жагсах талаар мэдээлэл хийнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардах МҮЭ-ийн жагсаал цуглаан ирэх даваа гаригт болох гэж байгаа билээ. МҮЭ-ээс дээрх асуудалтай холбоотойгоор хэвлэлийн хурал зарласан байна.

Хэвлэлийн хурал өнөөдөр 12.00 цагт МҮЭХ-ны дөрөвдүгээр давхрын зааланд болох аж.

2015-2016 оны хэлэлцээрт Хувь хүний орлогын  албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар тусгасан нь тухайн үедээ том ололт хэмээн үнэлэгдэж байсан билээ.