Өөрийн цомгаа дэлхий даяар 150 сая гаруй ширхгийг борлуулсан Рианна бол дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Дуучин бүсгүй “American Music Awards” шагналыг найм, “Billboard Music Awards” шагналыг 22, “Brit Awards” шагналыг хоёр, “MTV”-гийн шагналыг 15 удаа хүртээд байгаа юм. Тэгвэл Америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер Петер Бергийн “Film 45” кино компани дуучин Рианнагийн тухай баримтат кино хийхээр болжээ. Театрчилсан уг баримтат киног Берг найруулах аж. Энэ кинонд Рианнагийн амьдралыг "ямар нэгэн шүүлтүүргүйгээр дэлгэн үзүүлж", тэрбээр хэрхэн дэлхийн хэмжээний од болсон тухай өгүүлэх гэнэ. Харин баримтат киног хэзээ гаргахаа тус компани мэдэгдээгүй байна.
С.НАРАН