09.11

Автобусны жолооч зорчигчоо гэмтээжээ

Нийтийн тээврийн шинэчлэлээс өмнө автобуснууд зорчигчдыг замаас цэцэг шиг л "түүдэг" байсан. Гэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг тоож авдаггүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлдэг байсан билээ. Тэгвэл их шинэчлэлээс хойш ч энэ байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Хэдийгээр автобуснууд замын дунд зорчигчдыг зогсож авдаг байдлаа багасгасан ч иргэдийг сууж дуусаагүй байхад хаалгаа хааж хөдлөх, суух гэж буй хүмүүсийг авахгүй шууд давхих, хүнээ гүйцэж буугаагүй байхад хойд хаалгаа хаах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж буй жолоочийг олноор харах болно.

Тэдний энэ бүдүүлэг байдал нь эцэстээ хүнийг бэртээхэд хүргэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн "Daewoo BS"  маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн байна. Энэхүү ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.