Энэ оны дөрөвдүгээр сард Жессика Бил, Жастин Тимберлэйк нар анх удаагаа ээж, аав болсон билээ. Тэр цагаас хойш тэд ердөө хоёрхон удаа л хүү Сайлас Рэндаллынхаа гэрэл зургийг олон нийтэд харуулсан юм Тэгвэл энэ удаа Жастин Жимми Фэллоны шоуд зочноор оролцохдоо хөөрхөн том болсон хүүгийнхээ хэд хэдэн зургийг дэлгэж харуулсан байна.
Нэг зурган дээр нь таван сартай Сайлас хүү аавынхаа гар дээр хэвтэх бөгөөд камер руу харах аж. Нөгөөх дээр нь Жессика Бил хүү Сайласыгаа усанд оруулж, алчууранд өлгийдөөд үнсэж байгаа нь харагдана. Тэдний шүтэн бишрэгчид хүү нь аавтайгаа адилхан болж байгааг онцолжээ.