09.14

Т.Цогт, Г.Маралмаа нарыг пүрэв гарагт шүүнэ

Дөрвөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох шүүх хурлын тов гарчээ. Тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 17-ны пүрэв гарагийн 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болсон байна.

Талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүх юм. 

Тэднийг өнгөрсөн зургадугаар сарын 19-нд шүүсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Ж.Өөдлөн