03.13

Охиных нь нэр төрд халдсанд гомдол мэдүүлэв

Цагаан сарын үеэр нэгэн охины тэнэг тайлбартай зураг сошиал ертөнцөд шуугиан тарьж, монгол хүн байж тугал, ботгоо ч ялгадаггүй хэмээн харааж, ерөөсөн хүмүүсийн сэтгэгдэл тарж, тэр дороо л олон мянган хүн охины зургийг шэйр хийж “од” болгосон билээ.

Орчин үеийн залуус мэдлэг, боловсролгүй хэмээн хэвлэлийн хэрэгсэлээр ярьж бурав. Түүнчлэн тугал тэвэрсэн охины зургийг нэгэн телевиз нэр устай нь гаргаж баахан муулсан юм байх.

Харин ээж нь охиноо өмөөрч “Миний охин андуураад л тугалыг ботго гэж бичсэн байна билээ. Хэдхэн секундэд алдаагаа засахын хооронд зургийг нь шэйрлэж аваад бусдад тарааж, охины минь нэр хүндэд халдсан. Түүнчлэн телевизээр зургийг нь зөвшөөрөлгүй гаргаж, баахан муулсан. Тиймээс уучлалт гуйж, залруулга хийхийг хүсэж байна” гэсэн ил захидлыг телевизийн хамт олонд илгээжээ.