09.14

Оюутнууд дээрмийн хэрэгт сэжиглэгдэв

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ харьж явсан хүүхэд, залуусыг айлган, сүрдүүлж, хутга мэс гарган дарамтлаад өмсөж явсан пүүз, хувцас, гар утас, мөнгө болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Гэмт этгээдүүдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 3, 4 дүгээр хороолол дахь цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа ахлагч Х.Баттулга, дэд ахлагч М.Цэнд болон авто эргүүлийн 113, 112, 67 чиглэлийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүлсэн байна. Уг гэмт хэргийн сэжигтнээр Төв аймгийн харьяат Улаанбаатар хотод суралцахаар ирсэн 18-20 насны М, Т, О, П нарыг баривчилжээ.