09.15

Орон сууцыг дулаанаар бүрэн хангана

Орон сууц, сургууль цэцэрлэгийн халаалтын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ” компанийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхөөс тодрууллаа.

-Өнөөдөр орон сууц, сургууль, цэцэрлэгийн дулааныг бүрэн өгөх үү?

-Нийслэлийн хэмжээнд байгаа нийт орон сууцны 50 хувийн халаалтыг өчигдөр өгөөд эхэлчихсэн. Үлдсэн хэсгийг өнөөдөр залгаж, орон сууцыг дулаанаар бүрэн хангана. Сургууль, цэцэрлэгийг манай байгууллагатай гэрээ хийсний дараа дулаанаар хангадаг. Тиймээс гэрээтэй сургууль, цэцэрлэгийн халаалтыг өнөөдөр өгнө.

-Энэ өвөл нийслэлийг дулаанаар хангахад хүндрэлтэй асуудал бий юү. Танай компани өвлийн бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан.

-Албан газруудын халаалтыг ирэх сарын 1-нд өгөх үү?

-Албан газрууд мөн адил гэрээгээ шинэчилж байгуулсны дараа халаалтыг нь өгнө. Өнөөдрийн байдлаар албан газруудын 60 орчим хувь нь гэрээ хийгээд байна. Үлдсэн хэсэг нь аравдугаар сарын 1-нээс өмнө амжаад гэрээгээ байгуулчих байх.

-Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалан” станц хэзээ ашиглалтад орж, айл өрхийн халаалтыг өгөх вэ?

-Амгалангийн дулааны станцаас манайх аравдугаар сарын 1-нээс дулаан худалдан авах гэрээ хийсэн байгаа. Тиймээс ирэх сарын эхээр ашиглалтад орно гэсэн үг. Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс ирэх сараас эхлэн айл өрх, албан байгууллагууд нэмэгдсэн үнээр төлбөрөө төлөх ёстой. Ингэхдээ айл өрх ам.метр тутамдаа 506 төгрөгөөр бодож төлбөр төлөх нь. Өнгөрсөн онд төлбөрийн хэмжээ 460 төгрөг байжээ