Алдарт “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” уран сайхны инээдмийн киноны гуравдугаар ангийг бүтээхээр болжээ. Энэ удаагийн ангид жүжигчин Рене Зеллвегер болон Колин Ферт нар дахин тоглох аж. Харин жүжигчин Хью Грант кино зураг авалтад оролцох боломжгүй учраас инээдмийн киноны нэрт жүжигчин Патрик Демпси түүнийг орлон тоглохоор болжээ. “Брижит Жонсын хүүхэд” буюу гуравдугаар ангид 40 настай Брижит хүүхэдтэй болж буй талаар өгүүлдэг аж. Киноны зураг авалт ирэх сарын 2-нд эхэлнэ.