09.15

Т.Аятунгаагийн асуудал цэгцлэгджээ

Загвар өмсөгч, мисс гэх тодотголтой Т.Аятунгааг Интер­полоор эрэн сурвалжилж байгаа асуудал намжиж, өөрөөр хэлбэл бүр цэгцлэгдсэн гэнэ шүү. Түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах болсон нь ээжтэйгээ нийлж “Хүүхэд хулгайлсан” гэх хэрэгт хамтран амьдрагч байсан Филиппин Улсын иргэний хүсэлтээр холбогдуулж олон улс даяар хайсан байдаг юм. 

Учир нь, тэрбээр хэдхэн сартай охиноо асран хамгаалж чадахгүй зодож, улмаар хүүх­дийнхээ хажууд байнга архидан согтуурдаг байсан талаар хамтран амьдрагч эр нь хуулийн байгууллагад хандсанаар үл ойлголцлын асуудал эхэлсэн гэдэг. 
    
Тэгвэл эл асуудал нэг талд шийдэгджээ. Анх “Бавария” шар айрагны рекламан дээр жүжигчин Ууганаагаар дотуур хувцсаа тайчуулдаг Т.Аятунгаа хэмээх уг бүсгүй “Хүүх­дээ алдчихлаа” хэмээн дуулиан дэгдээснээр олны танил болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч байсхийгээд л олны танил эрчүүдтэй нэр холбогдож, дуулиан дэгдээдэг Т.Аятунгааг хүмүүс мартсан бололтой. Дуулиант бүсгүй сүүлийн үед намба сууж байгаа талаар ойр дотныхон нь жиг жуг гэлцэж эхэлжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/63815.shtml#sthash.18zAwJ8y.dpuf