Хэд хоногийн өмнө Канадын дуучин Жастин Биберын сүрэг шүтэн бишрэгчид түүнээс гарын үсгийг нь авахыг оролдсон ч нүүр рүүгээ машины хаалгаар савуулжээ. Нүүр рүүгээ хаалгаар савуулсан бүсгүйчүүд гомдсондоо тэр үү, өвдсөндөө ч тэр үү асгартал уйлцгаасан аж. Тэд Жастиныг хүлээн хэдэн цаг зогссон гэнэ.
Дуучин залуу машиндаа суухаар буудлаас гарч ирэнгүүт нь хамтдаа хэд хэдэн зураг даруулахыг хүсэцгээсэн байна. Яг тэр үеэр Бибер найзтайгаа утсаар ярьж байжээ. Шүтэн бишрэгчдийнх нь шаагилт түүнийг ихэд уурлуулсан тул од залуу машиндаа гялс суугаад хаалгаа тасхийтэл хаажээ. Хэд хэдэн бүсгүй тэр үеэр нүүрэндээ гэмтэл авсан байна.