Есдүгээр сарын 1-ээс эхлэн их дээд сургуульд сурч буй оюутнууд нийслэлийн нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Гэтэл энэ жил оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих асуудал өдийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тэгвэл уг асуудал Авто тээврийн тухай болон Боловсролын тухай хууль, нийслэлийн ИТХ-аас баталсан журмыг зөрчиж буй ажээ.
Оюутны нөхөн олговорт зориулж, 30 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байгаа ч энэ мөнгийг өдийг хүртэл өгөхгүй байгаа юм байна.
Харин есдүгээр сараас хойш оюутнууд нийтийн тээвэрт гурав орчим тэрбум төгрөгийг зарцуулсан учраас энэхүү мөнгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар Монголын оюутны холбоо ажиллаж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, нийтийн тээврээр үнэгүй зорчих зайлшгүй шаардлагатай 113 мянган оюутан байдаг байна.
Э.Зул