Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байсан. Түүнд холбогдох шүүх хурал дөрвөн удаа хойшилсны эцэст өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүр гийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 10.30 цагт эхэлсэн юм. Хуралд оролцох ёстой гэрч Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн М.Сономпил, Жигжид нар гадаадад яваа учир шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгчдөөс хурлыг хойш- луулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцож байлаа. Түүнийг холбогдох бусад гэрчийн хамт шүүх хурлын дэгийн дагуу түр тусгаарлалаа. Шүү- хээс Л.Гансүх нарт яллах дүгнэлтийг 72 цагийн өмнө танилцуулсан гэж байв. Л.Гансүх ч танилцсанаа шүү- хийн өмнө хэллээ. АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Зас гийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөн- гөөс 3.6 тэрбум төгрөг завш- сан гэж мэдэгдсэн. Тий мээс түүнийг Эрүүгийн хуу лийн тусгай ангийн 166.2, 263.2- т зааснаар буруутган шүүж байгаа юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн дэгийг та- нилцуулснаар үргэлж лэх үед шүүгдэгчдийн өмгөөлөгчид дараах шалтгаанаар шүүх бүрэлдэхүүнээс дахин тат- гал зав. Нэгдүгээрт, өмгөө- лөгчдийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Хууль ёсоор өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах, хуулж авах эрхтэй байдаг аж. Гэвч өмгөөлөгчдийг энэ эр хээ эдлэхийг хүлээн зөвшөө рөөгүй гэнэ. Хоёрду- гаарт, өмнөх хоёр шүүх хурал Ерөнхий шүүгчийн захи рамж- гүйгээр болсон бай на. Эхний шүүх хуралд захирамжгүй томилогдсон шүүгчид Л.Гансүх нарыг хорих шийдвэр гаргасан. Хоёр дахь шүүх хурлаар мөн л батлагдаагүй шүүгчид Л.Гансүх нарыг дахин хорих шийдвэр гаргаж, өмгөөлөгч нарт торгууль тавьсан. Ийнхүү процедурын алдаатай шүүх хурал болсон хэмээн өмгөөлөгчид мэдүүллээ.
Харин шүүх бүрэлдэхүүн хоёр удаа завсарлаж, хүсэлтийг хэлэлцээд “Үндэслэлгүй” гэж үзсэн тул шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гар- гасан юм. Ингээд хоёр удаа завсарласан уг хурал 13.20 цагийн орчимд шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжтай та- нилцсанаар шүүх хурал дэ- гийн дагуу үргэлжлэхээр боллоо. Хурлын үеэр өмгөө- лөгчид хуульд заасан эрхийн дагуу хавтаст хэргээс хэд хэдэн материал хуулбарлаж авах гэтэл Х.Идэр шүүгч тат галзсан хэмээсэн. Энэ талаар холбогдох хүнээс тодруулахад “Өмгөөлөгчид хавтаст хэрэг дэх “Маш нууц”- ын зэрэглэлд бүртгэгдсэн ма- териал хуулбарлаж авахыг хүссэн учир хуулийн дагуу татгалзсан” гэлээ. Шүүх хуралдаан зав сар- лах үеэр шүүгдэгч Л.Ган- сүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Л.Гансүхийн хэрэгт шүүгч Х.Идэр нарыг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж алга. Шүүх ийм шударга бусаар ажиллаж байна. Мөн 40 хавтаст хэрэгтэй нэг хоногийн дотор танилцсан. Энэ нь хурлыг үнэн зөв шүүх үү гэсэн хардлагыг төрүүлж байна. Учир нь, нэг хавтаст хэргийг 250 нүүрээр боодог. Тэгэхээр 40 хавтаст хэрэг нь 10000 хуудас болно” гэж байв. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Гантулга “Ер нь монголчууд бид өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй үнэнтэй болчихоод байна. Хэдий болтол бид нэгнийгээ хуурч явах юм бэ. Тэртээ тэргүй хууль хүчний шалгадаг байгууллага нь шалгаад гэм буруутай гэж үзсэний үндсэн дээр шүүх рүү шилжүүлж байгаа. Гэтэл яагаад үүнийг өдий болтол шийдэж чадахгүй байна вэ.
Улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Тэгэхэд бид өнөөдөр ийм их хэмжээний мөнгөний асуудалд холбоотой хүнийг буруутай буруугүйг шийдэж чадахгүй өчнөөн удлаа. Энэ шүүх хурал дөрвөн удаа хойшилсон. Үүний цаана ямар нэгэн учир шалтгаан байгаа юм шиг санагдаж байна. Хэрвээ буруутай бол шууд ялыг нь сонсгоод явуулдаг л байх хэрэгтэй. Энэ хэргийн хохирогч нь ард түмэн шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хэлсэн бол тус нээлттэй шүүх хуралд ирсэн иргэн А.Гантөр “Би ч гэсэн Монгол Улсын иргэн. Гэхдээ надад хохирсон юм байхгүй. Би энэ хүнийг тэр их мөнгийг идсэн гэж бодохгүй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Шүүх хурал 17.00 цагийн орчимд улсын яллагч буюу прокурорууд дүгнэлтээ танил- цуулж дууссанаар хэсэг хугацаанд завсарласан юм. Завсарлагааны дараагаар гэр- чүүд мэдүүлгээ өгч эхэл сэн. Хамгийн түрүүнд шүүгдэгч Л.Гансүх мэдүүлгээ өгч, цөөнгүй ноцтой баримтыг дэлгэцээр харуулж байв. Тэрбээр “Прокурор яллах дүг нэлтээ дөрвөн багц асууд- лын хүрээнд хийж бай гаа юм байна. Гэхдээ про курорын байгууллага маш дутуу баримт цуглуулж өг чээ.
Хамгийн наад зах нь шинжээчийн дүгнэлтийг бүр дүү лэхдээ компаниас баримт аваагүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хөтлөн болон тулган байцаахыг хориглодог. Гэтэл байцаагч нь холбогдох хү- мүүсийг тулгаж, хөтлөөд байцаасан байсан. Хөтлөн бай цаасан гэдэгт ганц жи- шээ хэлэхэд, 2014 оны дө- рөв дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч нь Багануурын уурхайд очоод хамгийн анхны бай цаал- таа хийсэн байгаа юм. Тэгэх дээ шууд “Танай компанийн хувьд “Эм Жи Эл Эс Пи Ди” компанитай гэ рээ байгуулж ажиллаад, нүүр- сээ нийлүүлэхдээ нүүрс шигших төхөөрөмжид 400 сая, нийлүүлсэн нүүрсний зөрүү дүнгээс тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан та лаар ярина уу?” гэж анх удаа уулзаж байгаа хүнээсээ асуусан байгаа юм” гэх зэргээр тайлбарлан ярьж байлаа. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байлаа. Энэ талаарх мэдээллийг дараагийн дугаараас уншина уу.
Ц.ЗАЯА