09.16

Дуучин Т.Ариунаа марафонд гүйжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Итгэл найдвар боломж” хагам марафон анх удаа нийслэл хотод маань зохион байгуулагдсан билээ. Уг марафоны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд итгэл найдвар, урам өгөх зорилготой байсан юм. Уг марафонд ард иргэдээс гадна олны танил эрхмүүд идэвхитэй оролцсон бөгөөд үүний нэг нь дуучин Т.Ариунаа байсан юм. Тэрбээр марафонд оролцсон сэтгэгдлээ цахим найзуудтайгаа хуваалцсан бөгөөд “Өөрийг таньж чадсан хүн өрөөлийн нүдийг нээж өгдөг, өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнд үргэлж боломж олддог гэдэг энэ үгийг би н.Саранчулуун гэдэг зориг хатуу, дайчин, тэмцэгч бүсгүйд зориулая гэж бодсон юм. Бүтэн сайны өглөө нийслэл хотоос болон орон нутгаас хүүгээ, охиноо дагуулсан хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, охид , залуучууд, байгууллага хамт олноороо гүйлтэд оролцохооро хуран цугласныг хараад эзэн хичээвэл эрүүл байхын өөдрөг үзэл үргэлж тэмүүлж байдгийг мэдэрлээ. Зөв үлгэрлэл, урам зоригийг өгч уриалан манлайлж дагуулна гэдэг маш их зүтгэл юм” хэмээсэн байна.