Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр нийт 319 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 255 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг долоо бүртгэгдэж, есөн хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч гурав, явган зорчигч хоёр, хүүхэд зам тээврийн осолд өртсөн хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Ж.Өөдлөн