Дундговь аймгийн засаг даргын тамгын газар, хөдөлмөрийн хэлтэс, стандарт хэмжилзүйн хэлтэс, хүнс хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн Дундговь ОНХХ, малчдын “Баянцагаан холбоо” МҮХАҮ-н танхим, ажил олгогч эздийн холбооны тус аймаг дахь салбар хамтран “Дундговь түншлэл 2015” үзэсгэлэн худалдааг энэ жил 11 дэх жилдээ орон нутагтаа зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн бүтээгдэхүүнийг зах зээлд суртчилах, гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг малчдын гэр дээрээс хямд үнээр худалдаалах, харилцан түншлэл бий болгох зориоготой аж. “Дундговь түншлэл 2015” үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 15 сумын малчид, иргэд оролцож байгаа бөгөөд энэ сарын 17,18-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.