09.18

Элтон Жон хууртагджээ

Английн дуучин эдүгээ 68 настай Элтон Жон өнгөрсөн до­лоо хоногт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын бэлгийн цөөнхийнхний эрхийг хамгаалах асуудлаар тус улсын Ерөнхийлөгч В.Путин­­тай ярилцахыг хүсч бай­гаагаа дурссан. 

Улмаар энэ долоо хоногт өөрийн инстаг­рамм хуу­­дастаа В.Путин Ерөнхий­лөгчийн зургийг нийтэлж, “Өнөө­­дөр надтай утсаар ярь­санд баярлалаа” хэмээн би­­чиж, талархсан сэтгэлээ илэр­­хийлсэн юм. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордоны хэв­лэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг эрс үгүйсгэж, “тэд­нийг утсаар яриагүй” гэд­гийг баталсан. 

Тэгвэл таамаг дагуулсан энэ үйл явдлын жинхэнэ учиг тайлагдаж, хэр­гийн эзэн өөрөө өөрийгөө илч­­лээд байна. Учир юу гэвээс Оросын инээдмийн жүжигчин Владимир Краснов В.Путины өмнөөс Элтон Жонтой утсаар ярьсан гэдгээ илчлэв. Тэрбээр утсаар ярихдаа төрөлх орос хэлээрээ  ярьж, найз нь Дмитрий Песковын дүрд хувиран англи хэл рүү орчуулж, хэл авалцсан гэнэ. Владимир Краснов өөрийн дэггүйтлийнхээ талаар “Элтон Жон үнэхээр хөгжилтэй хүн юм билээ. Ёстой гайхалтай өдөр байсан. 

Би утасныхаа дугаарыг нууцалж байгаад ярьсан” гэжээ. Харин тэдний хооронд болсон ярианы   агуул­гыг  ток  шоуны үеэр олонд ил болгоно гэсэн зарыг тараа­сан байна. Краснов өмнө  нь  Беларусын  Ерөнхийлөгч Алек­сандр Лукашенко зэрэг олон хүмүүсийг шоглож байсан удаатай юм.