03.16

Зөвшөөрөлгүй 12 давхар зочид буудлыг буулгаж байна

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар “G.M.V” зочид буудлын барилгыг энэ сарын 12-ноос  нурааж эхэлжээ.  Энэхүү барилгыг анх зочид буудлын зориулалтаар барьсан ч одоог хүртэл дотор засал чимэглэлийг нь хийж, ашиглалтад оруулаагүй байсан гэнэ.
Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж.

“Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барьсан тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд  зочид буудлын зориулалтаар  490 метр2 газрын зөвшөөрлийг олгож байжээ. 2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан аж.