09.18

Иргэд бүлэг болон хотоо хогноос нь салгаж байна

Хотын хог хаягдлыг багасгах зорилгоор хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтарсан нийслэлийн 487 иргэн 70 бүлэг болж ажиллаж байна. Төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан хог ачилт тээвэрлэлтэд жолооч, ачигч нараас гадна дээрх иргэдийн бүлгийн гишүүд түүвэр цэвэрлэгээ хийж туслаж байгаа нь хог хаягдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолсон юм.

Цаашдаа хог их цугладаг газруудад хогийн сав байршуулж, техник ажиллагаагаар хогийг нь машинд ачдаг болгох ажлыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан дүүргүүдээс үүсмэл хогийн цэгийн судалгааг нэгтгэн авч байгаа гэнэ. Улмаар ирэх сараас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийн байцаагчдыг чадваржуулах нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.