09.18

“Жаргалтай явна хоёулаа” тоглолт болно

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ бие даасан анхны тайлан тоглолтоо “Жаргалтай явна хоёулаа” дуугаараа нэрлэжээ. Тоглолтод нь нийтийн дууны энэ цагийн шинэ өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид оролцох юм байна.  “Жаргалтай явна хоёулаа” тоглолт  Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25-нд болох юм байна. Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ “Тоглолтын бэлтгэл ажил бараг дуусах шатандаа орсон. “Жаргалтай явна хоёулаа” дуу маань төрөөд жил гаруй хугацаа өнгөрч. Клип нь хийгдэж “Youtube.com”-д байршсанаас хойш сая гаруй хүн үзсэн байх юм. Ийм хугацаанд энэ хэмжээний хүн хандалт өгнө гэдэг нийтийн дууны хувьд цөөн тохиолддог нь судалгаанаас харагдсан.  Тиймээс сонсогчдын сонорт нэлээн хүрч гэж ойлгоод сонгосон” хэмээсэн байна. 

Н.АЗ