“Киви” хамтлагийг сайн продюссерын хүчээр олонд танигдсан гэх яриа байдаг. Тиймдээ ч Ангираа багш нь хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй байх хатуу болзлыг хамтлагийн гишүүддээ тавьдаг байсан гэдэг. Багшийнхаа шаардлагаас зөрж, ханьтай, хүүхэдтэй болсон Ука нь гэрийн эзэгтэй болоод нам гүм болов. Харин хамтлагийнхаа “хар сувд” гэгддэг Ц.Намуунаа ганцаараа уран бүтээлээ хийн гялалзаж яваа сурагтай.
Тэгвэл монголжуу төрхөөрөө эрчүүдийн харцыг яах аргагүй булааж чаддаг П.Агий нь сураггүй болжээ. Сураг сонсох нь ээ, хамтлагийнхантайгаа эргэж нийлэхгүйгээр салсан бололтой. Багш Ангирмаа нь түүнийг адлаж, хамтлагаасаа хөөсөн ч гэх шиг. Тиймдээ тэрбээр хэзээ ч уран бүтээл хийхгүй гэсэн ам өчгийг найз нөхдөдөө өгсөн гэнэ шүү. Түүнийг хамтлагаасаа хөөж, гадуурхаж, адлах болсон шалтгаан нь нөгөө алдарт Н.Номтойбаяртай холбоотой болоод явчихав. Агийгийн хувьд бөөгийн хүчээр эрхэм гишүүнийг энгэртээ наасан гэлцдэг.
Хөдөөгүүр хамтдаа зугаалж, хаана ч явсан цуг харагдах болсон тухай дуулиан яригдсаар л. П.Агийг Н.Номтойбаяртай “зууралдаж”, хамтлагийнхаа нэр хүндийг шавартай хутгаж орхисон хэмээн продюссер нь ад үзэх болсон нь бараг үнэний ортой ажээ. Бүр болоогүй залуу дуучин Хишгээг ихэд үнэлж, битүүхэндээ шинжиж байгаа сурагтай.
Магадгүй, амрагийн явдлаа захирч чадаагүй Агийгийн өөрийнх нь буруу болж, орыг нь Хишгээ эзэлж мэдэхээр болжээ.