09.18

Агий адлагдаж эхлэв

“Киви” хамтлагийг сайн про­дюссерын хүчээр олонд танигдсан гэх яриа байдаг. Тиймдээ ч Ангираа багш нь хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй байх хатуу болзлыг хамтлагийн ги­шүүддээ тавьдаг байсан гэдэг. Багшийн­хаа шаардлагаас зөрж, хань­тай, хүүхэдтэй болсон Ука нь гэрийн эзэгтэй болоод нам гүм болов. Харин хамтлагийнхаа “хар сувд” гэгддэг Ц.Намуунаа ганцаараа уран бүтээлээ хийн гялалзаж яваа сурагтай. 
    
Тэгвэл монголжуу төрхөөрөө эр­чүүдийн харцыг яах аргагүй булааж чаддаг П.Агий нь сураггүй бол­жээ. Сураг сонсох нь ээ, хамтлагийнхан­тайгаа эргэж нийлэхгүйгээр салсан бололтой. Багш Ангирмаа нь түүнийг адлаж, хамтлагаасаа хөөсөн ч гэх шиг. Тиймдээ тэрбээр хэзээ ч уран бүтээл хийхгүй гэсэн ам өчгийг найз нөхдөдөө өгсөн гэнэ шүү. Түүнийг хамтлагаасаа хөөж, гадуурхаж, ад­лах болсон шалтгаан нь нөгөө алдарт Н.Номтойбаяртай холбоотой болоод явчихав. Агийгийн хувьд бөө­гийн хүчээр эрхэм гишүүнийг энгэр­тээ наасан гэлцдэг. 
    
Хөдөөгүүр хамтдаа зугаалж, хаана ч явсан цуг харагдах болсон ту­хай дуулиан яригдсаар л. П.Агийг Н.Номтойбаяртай “зууралдаж”, хамт­лагийнхаа нэр хүндийг шавартай хут­гаж орхисон хэмээн продюссер нь ад үзэх болсон нь бараг үнэний ортой ажээ. Бүр болоогүй залуу дуучин Хишгээг ихэд үнэлж, битүүхэндээ шинжиж байгаа сурагтай. 
    
Магадгүй, амрагийн явдлаа захирч чадаагүй Агийгийн өөрийнх нь буруу болж, орыг нь Хишгээ эзэлж мэдэхээр болжээ.