03.16

Машин ачигч компаниудаас татвар авна

Машин ачигч компаниудын үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулахаар болсон байна. Тодруулбал, машин ачдаг хувийн компаниудын олсон орлогын тодорхой хувийг улс авахаар болсон тухай заалт нэмэх юм байна. Мөн автомашиныг ачиж журамлахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах талаар ярилцахаар болжээ. Дашрамд дурдахад, нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг байдлыг бууруулах боломжтой эсэхийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргахаар болсон. Гэтэл машин ачдаг компаниудын зүгээс 60 мянган төгрөг урсгал зардалдаа таардаг гэсэн тайлбарыг хийж байгаа аж.

С.НАРАН