Гар утасны худалдаа завсар үйлчилгээний том төв болох Теди төвийн ойр орчимд тэсрэх бөмбөг байрлуулжээ.
Тиймээс цагдаагийн байгууллагууд Теди төвийн ажилчдыг гаргаж аюулгүй байдлыг хангаж байгаа тухай яриа гарсан юм.
Тэгвэл Теди төвийн ойр орчимд биш нэгэн иргэн Дорнод аймгаас гар бөмбөг олж түүнийгээ машиндаа хийж цагдаагийн байгууллага дээр авч иржээ.
Улмаар энэ тухайгаа цагдаад хэлж, харьяа дүүргийнх нь цагдаагийн байгууллагын тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн уг гар бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмын объектуудыг чөлөөлжээ.