Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид өчигдөр гурван машинаас нийтдээ 352 ширхэг тарвагны тулам хурааж авч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч өчигдөр өглөө А.Эрдэнэбулган 28 ширхэг тарвага хурааж авсан байна.
Тэгвэл оройны 18:00 цагийн орчимд мөн дүүргийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Түмэнжаргал, Ц.Төртүвшин нар Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч Б.Мөнхбат Ниссан Терено маркийн УБК 66-62 машинд 136 ширхэг тарвага байсныг илрүүлсэн байна. Түүнээс гадна Мисцубиши маркийн ЗАН 49-37 маркийн машинаар жолооч Б.Гүрбазар 215 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг мөн илрүүлжээ.
Улмаар Иргэн О.Чинбаярт, Завхан аймгийн Отгон сумаас жолооч Б.Мөнхбат, жолооч Б.Гүрбазар нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэхээр холбогдох хэргийн хамт материалыг шилжүүлсэн байна.