Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх оны нэгдүгээр сарын 1нээс эхлэн 10 хувийн татвар авахаар болов.
Татварыг иргэдийн 100 саяас дээш төгрөгний хугацаагүй хадгаламж, 100саяас дээш нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас авахаар болсон байна. Энэхүү хууль санаачлагчдын зүгээс уг татварын өөрчлөлтийг дансандаа их хэмжээний мөнгөтэй иргэдээс татвар авснаар тэдэнд хүндрэл учруулахгүй татварын шинэчлэл орсноор банкуудыг урт хугацааны нөөтэй байлгах боломж үүснэ гэж тайлбарлаж байгаа юм. Монгол Улс 1990-ээд оны дундуур татварын энэ төрлийн бодлого барьж байсан ч 1997 оны үед Азийн эдийн засгийн хямралаас болж дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилж Засгийн газраас татварыг зогсоох арга хэмжээ авч байсан түүхтэй. Олон улсын жишгээр энэ татварыг дэлхийн ихэнх орнонд эдийн засгийн тэлэлтийн үед авдаг билээ. Манай улс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед уг татвараар эдийн засгийн тэлэлт хийж чадах уу гэдгийг харах л үлдлээ.
Б.Номин-Эрдэнэ