Өнгөрсөн онд хамт явсан хоёр бүсгүйнхээ амийг бүрэлгэж, улмаар толгойг нь тасалсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноогоод байсан. Харин тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
Б.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь танхайн сэдэлтээр чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан, мөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчтой хамт явсан Х-г толгойн тус газар нь чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан буюу онц харгис хэрцгий аргаар хоёр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн аж.