Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамъянгийн “Чингис, Өгөдэй, Хубилай сэцэн хаан” романы нээлт өнөөдөр Хүүхдийн төв номын ордонд боллоо. Зохиогч Д.Жамъяан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зориулан тууривжээ.
Тус романууд нь ижил өнгө, загвартай бөгөөд номын бүх дэлгүүдэд зарагдах юм. Зохиолч Д.Жамьян “Таван романаа ардчилал эхэлснээс хойш оюуны эрх чөлөөтэй болоод хүмүүс нээлттэй бичдэг болсноос туурвиж эхэлсэн. Романаа зөн билгийн аргаар бичсэн ба энэхүү урсгал Монголын уран зохиолд нэвтрээгүй байсан” хэмээлээ.
Мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Ц.Цэндсүрэн “Өнөөдрийн Хубилай хааны ойг тэмдэглэж байгаад Д.Жамьян гуайн олон жил энэ асуудлыг хөөцөлдөж, зүтгэж хүсэж шаардаж явсны зүтгэл хэмээн” онцоллоо.
Тэрбээр сэтгэлзүйн, эротик, цэргийн хэлмэгсдийн туйхай олон төрлөөр бичдэг зохиолч юм. Нийт арван найман роман бичжээ.