09.19

”Exclusive”-ийнхэн бүтээгдэхүүнээ үнэгүй тарааж байна

III, IV Хорооллын Номин их дэлгүүрт өнөөдөр Монгол Үндэсний брэнд "Exclusive"-ийн  бүтээгдэхүүнийг иргэдэд үнэ төлбөргүйгээр тарааж байна. Үнэгүй хувцас авахаар очсон хүмүүсийн тухайд чамгүй урт дарааллыг үүсгэжээ. 

Мөн "Хүннү молл" худалдааны төвийн гадна  олон хүн цугларсан гэх мэдээлэл байна. Гэхдээ тус төвийн худалдагч нар иргэдэд "өчигдөр "Exclusive" брэндийн хувцаснуудыг хямдралтайгаар худулдаад дууссан. Иймээс өнөөдөр үнэгүй тараах хувцас байхгүй" хмээн тайлбарыг өгч байна. 

Exclusive ХХК-ийн захирал Г.Майцэцэг татварын орчин, төрийн алба хаагчдын хүнд сурталтай тэмцэх үүднээс энэхүү үйлдлийг зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Тэрээр “Хамгийн гол нь Exclusive  брэндийн бүтээгдэхүүнээ үнэгүй тарааж байгааг маань ард түмэн зөвөөр ухамсарлаж, ойлгоосой гэдгийг хэлмээр байна. Мөнгө нь багтаж ядсан баян болохоороо ингэж байгаа юм биш шүү. Бүтээгдэхүүнээ ард түмэндээ бэлэглэх нь татварын бодлого, ёс зүйгүй төрийн албан хаагчидтай хийж буй миний тэмцлийн нэг хэлбэр. Үүнийг хүндэтгэж үзээрэй гэж хэлмээр байна. Ойролцоогоор 150 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн тараагдах байх гэж хувьдаа бодож байна” гэсэн юм.