Сурагчдын автобусны цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан өнөөдрөөс эхлэн олгохоор боллоо. Монголын сурагчдын холбоо, нийслэлийн Боловсролын газраас сурагчдад зориулсан нийтийн тээврээр зорчих цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй аж. Тиймээс сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатайг Монголын сурагчдын холбооноос хэлж байна. Мөн цахим картан дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой аж.
М.Энх